Tuesday, August 26, 2008

баабар гэгч хэн бэ?

Монголын томоохон бие хүний нэг тэрээр чухам хэн бэ? Олон хүн янз янзаар түүнийг үнэлдэг. Баабар бол маргахын аргагүй сайн нийтлэлч, үгээр урлах авъяастай нь үнэн. Би хувьдаа түүнийг монголын төлөө гэсэн чин сэтгэлтэй хүн гэдэгт үнэхээр эргэлздэг. Энэ блогт түүний бичлэгийн авъяас чадварыг үгүйсгээгүй болно. Харин түүний нийтлэлийн цаад утга санаа, зорилго, "далд мессеж" нь юу вэ гэдгийг анхаарч, ухаж, төнхөж гаргахыг зорьсон болно. Аль болох товч ойлгомжтойгоор өөрийнхөө санааг тайлбарлахыг оролдоё.

Түүний үзэл баримтлал
1. Юан гүрэн хятадынх
2. Тавантолгойг олирхархууд өг
3. Оюутолгойгоос хувь хүртэх буруу
4. Тогтвортой алдах гэрээ
5. Лу.Болдод Сэргээн босголтыг өг
6. Монголын тусгаар тогтнол эргэлзээтэй
7. Тоглоомын бүгд найрамдах улс
8. Эрлийзүүдийн нөхөрлөл
9. Эх оронч үзэл буруу
10. Казиног барих байсан юм
11. Хагалан бутаргаж байна
12. Улс төр = Үзэн ядалт
13. Барилга барих дэмий
14. Мянганы зам мянгуужингийн үлгэр
15. Чингисийн хөшөө барих ч дээ

Энэ бүгдээс харахад энэ хүн монголын төлөө хүн гэж би лав итгэж чадахгүй.

Бусад

Магнай Батзандан нарын ард хэн байна вэ?

Иргэний хөдөлгөөний ард баабар байх үндэслэл

Мэдээж хөндлөнгөөс харж байгаагийн хувьд яг таг эд нар холбоотой гэж хэлж чадахгүй. Гэвч олон зүйл дээр баабар болон ИХ-ий үзэл санаа нэгддэг гэдгийг бат хэлж чадна.

1. Эд нэг хүнийг хамгаас илүү үзэн яддаг. Тэр нь Энхбаяр. ИХ анх гарч ирэхдээ Энхбаярын эсрэг гэхээс өөр сүртэй зорилгогүй байсан. Авилгын эсрэг гэж байгаа ч яг авилгынхаа эсрэг гэхээсээ илүүтэй Энхбаярын эсрэг чиглэж байсан. Авилгын загалмайлсан эцэг хочийг Энхбаярт өгч чадсан.
2. Ашигт малтмалын асуудал дээр бас эдний үзэл бодол нэг байсан. Тухайн үед нийгмийн хамгийн их санаа зовж байсан асуудал руу эд тэгтлээ идэвхтэй анхаарал хандуулаагүй. Үнэхээр эх орны төлөө үзэл бодолтой юм бол канадын компаниуд руу эд дайрах л байсан. Баабар ч мөн адил тэднийг өмгөөлөх аятай байдаг.
3. Бас даяармонгол мэт шиг хятадуудыг эсэргүүцэж эд нар тэмцэл хийгээгүй. Гэтэл тухайн үед хятадуудад дургүйлхсэн нийгмийн сэтгэлзүй давамгай байсан. Үүн дээр бас баабартай санал нэгдэж байна
4. olloo, news.mn зэрэг сайтууд эднийг аль алиныг нь тууштай дэмжсээр ирсэн. Харин бусдыг алдаг оног, дэмжих дэмжихгүйтэй байлаа.
5. баабарын хамаатан батзаяа ИХ рүү орж байх шиг байна
6. магнайгийн ээж нь магнайг аль эрт лу.болдтой уулзаж байсныг нотлов Mr. Green
7. батзандан хятадын танлуу компанийг шүүх хурал дээр өмгөөлж байв. Баабар бол аль эртнээс хужаагаараа дуудуулж ирсэн. Аль аль нь хужаатай ямар нэг байдлаар холбоотой гэж хардагддаг.
8. сүүлд өгсөн баабарын ярилцлага дээр нидэр дээрээ магнайг муулсан мэт боловч алсуураа энэ тэмцэл угаасаа болох байсан, хоёр том намын удирдлага гол буруутнууд зэргээр тухайн тэмцлийг зөвтгөөд харин үймээн нь ерөнхийлөгчийн зохиосон ажил гэж бухлаа. Өөрөөр хэлбэл тэр өдрийн тэмцэл зөв гэж өмөөрчээ. Энэ нь батзандан магнайгийн хйисэн алхам зөв гэсэнтэй яг адил болжээ.
Маш олон зүйл дээр эд нэг хүн шиг хандаж ирсэн нь магадгүй тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Эсрэгээр эд холбоотой байхыг бас үгүйсгэхгүй. Үгүй бол баабар болон ИХ ард нь өөр ямар нэг этгээд байх бас магадлалтай юм.

Баабарын улаан хамгаалагчдын IQ



Нэтэд "баабар бол бурхан шүтээн" гэх маягийн юм бичээд байдаг түүний бишрэгч, өмөөрөн хамгаалагчид нь баабарынхаа талаар хир сайн мэддэгийг сонирхсон юм л даа.

Болд гэдэг нэрээр нэгэн хүн "Мавр хийдгээ хийсэн бол Мавр явах ёстой!" гэдэг нэртэй нийтлэл бичиж л дээ. Түүндээ баабарыг чадах чинээгээрээ л магтсан байх юм. Баабар шиг бичих гэж бас оролджээ. Үг хэллэг, найруулга нь бараг ижил. Төгсгөлд нь "баабар өөрийгөө одоо болсон явах цаг минь боллоо гэж хэлдэг боллоо. Гэтэл энэ хүний нас ид улс төр хийдэг дээрээ байгаа бус уу" гэсэн санаагаар нийтлэлээ дуусгажээ. За эд нар нь ч яахав. Тэгтэл энэ нийтлэлийг нь уншсан баабарын улаан хамгаалагчид энэ хүний бичсэнийг шал буруугаар хүлээгээд авчихсан, чи муу баабарыг муулдаг хэн бээ гээд загнаж байх юм. Тухайн нийтлэлийн үндсэн санааг тэр сэтгэгдэл бичсэн улсаас нэг нь ч олсонгүй. Яг одоо намайг бичиж суух үед түүнийг санааг дэмжсэн нэг ч хүний сэтгэгдэл байхгүй байгааг хэлье. За өөрсдөө тэр нийтлэлийг, бас дор нь байгаа сэтгэгдэлтэй нь хамт уншина биз.
Мавр хийдгээ хийсэн бол Мавр явах ёстой! Түүний улаан хамгаалагчид иймхэн нийтлэлийг л ойлгохгүй байх гэж дээ.. Нэг нь бүр гоё "Баабарын дэргэд чи хэн ч биш, чам шиг ийм юмнуудыг чамаас єєр хэн ч тоохгїй." гэсэн байх юм. Нөгөөх нь хамгаалаад байгаа баабарыг нь чадах ядахаараа магтаж байдаг. Түүнийг уншаад ойлгож байдаг. Таарсан ч улс болдоо хэхэ. Энэ Болд гээчийг нөгөө голомтын Лу.Болд ч байж магадгүй гэж бодож байна. Гэхдээ энэ бол таамаглал. Харин тухайн нийтлэлийг уншсан улаан хамгаалагчидын IQ тийм ч өндөр биш нь харагдаж байна. Магадгүй IQ сайтайнууд нь байгаагүй байж болох юм даа

холбоос

Түүхийг гуйвуулагч үмхий илжиг
Баабар хувь хүнийхээ хувьд

ХОЁР. ЮАН гүрэн хятадынх уу?

баабарын нийтлэлийн дор нэгэн түүхч залуугийн бичсэн сэтгэгдэл

Би залуу тvvхч хvн. Баабар гуайн нийтлэлд зєв ч юм их байна. Бас буруу ч юм бас байна. Тиймээс єєрийн саналаа доор єгvvлье.

1-рт: Монгол улс хэзээ ч Хятадтай нэг гэр бvлд байгаагvй гэдэгтэй санал нийлэхгvй байна. Бид Юань улсын vед, дараа нь Манжийн vед нэг улсын бvрэлдэхvvнд байсан нь vнэн. Гэхдээ Юань улсын vед бид Хятадыг эзлэн захирч байсан. Манжийн vед бол Манжийн тєрийн зvгээс Монгол, Хятадад хандах бодлого нь л єєр байснаас бус, Монгол, Хятад 2 хоёулаа Манжийн дарлалд байсан нь тvvхэн vнэн билээ.

Харин Монгол хэзээ ч Хятадын дарлалд байгаагvй гэснийг тань бvрэн зєвшєєрч байна. Би ч тийм бодолтой явдаг хvн.

2-рт: Монголын тvvхчид Юань улсыг, Хубилай-г Монголынх гэж зvтгэдэг гэж “буруутгажээ”. Бид тэгэхгvй, єєр яах юм бэ? Тэгээд Хятадынх гэх юм уу? Яах аргагvй монгол хvмvvс,монголчуудын байгуулсан улс шvv дээ. Би тvvхч хvний хувьд хятадуудын зовлонг сайн ойлгодог. Хэрэв тэд Тоба Вэй, Ляо, Алтан улс, Юань, Чин гэх мэт улсын тvvхийг єєрийн тvvх биш гэх юм бол Хятадын тvvх бараг мянган жилээр “тасарчих” гээд байдаг аюултай. Тиймээс нэг талаар тэдэнд буруу єгєхийн аргагvй. Зvй нь дээр дурдсан vеийг хятадууд ийм тийм харь угсаатны дарлалд байсан гэж бичих ёстой. Оросууд Татар-Монголын дарлалд байсан гэж хvлээн зєвшєєрдєг шиг.

3-рт: Халхууд Манж нартай холбоотны гэрээ байгуулсан гэдэг саналыг миний санаж байгаагаар анх танаас єєр хvн гаргаж ирсэн шиг санагдана. Yvнийг тухайн vед нь М.Санждорж зэрэг манай ахмад тvvхчид vгvйсгэн, няцаалт єгч байсан. Мэдээж Манж-Монголын харилцаанд холбоотны шинж байдгийг би vгvйсгэхгvй. Гэхдээ энэ нь олон зуун сая хvн амтай Хятадыг эзэрхийлэн захирахдаа Монголын цэрэг зэвсгийн хvчийг ашиглах бодлогоос vvдэлтэй. Тэд Монголын талаар Хятадтай харьцуулахад арай зєєлєн бодлого явуулж байснаас бус эзэрхийлэн дарлахын хувьд монгол, хятадын ялгаа огт байгаагvй юм.

Та Євєр Монгол бол Манжийн дарлалд байсан, харин Ар Монгол бол Манжийн холбоотон байсан гэж ойлгогдохоор бичжээ. Ингэснээрээ элэг нэгт євєрмонгол ах дvvсээ “угаасаа Хятадынх” байсан гэсэн ойлголт тєрvvлж байна.

Таны бичсэн Дотоод Монгол буюу “манай монгол”, Гадаад Монгол буюу “манай биш монгол” гэдгийн тухайд ганц хоёр vг хэлье. Одоогийн Гадаад, Дотоод Монгол гэдэг улс тєрийн нэр томьёо Манжийн vеийн Гадаад Монгол гэдэг нэр томьёотой ерєєс тохирохгvй гэдгийг та мэддэггvй бололтой. Манжийн vеийн Гадаад Монгол гэдэгт одоогийн Монгол улс, Євєр Монгол, Ойрад, Хєхнуур зэрэг нийт монголчуудыг цємийг нь багтаадаг байсан гэдгийн танд сануулахад илvvдэхгvй байх.

Манж нар Євєр Монголыг эзэлж аваад Чингисийн хасбуу тамгыг олж авсан гэж цуурхсан нь Чингисийн байгуулсан тєрийг залгамжлах хууль ёсны эрхтэй болсноо зарласан хэрэг юм. Єєрєєр хэлбэл Монголын тєрийн эрхийг авсан гэсэн vг. Тиймээс ч Лигдэн хааны хєвгvvнийг дахиж хаанд єргємжлєєгvй, зvгээр л чин вангийн хэргэм шагнаад єєрийн албат болгосон. Холбоотныхоо тєрийг мєхєєгєєд оронд нь хаан суудаг холбоотон гэж байдаг юм уу? Халхыг эзэлсний дараа ч Халхын 3 ханыг ор нэрийн тєдий эрхтэй, vнэн хэрэгтээ хошууны засаг ноёноос ялгаагvй хэмжээнд аваачсан. Харин Ойрадыг эзэлж авсан нь бvр аймшигтай, магадгvй Монголын тvvхийн хамгийн эмгэнэлтэй явдал болсон. Манж нар єєрсдийнх нь эсрэг бослого гаргасан Ойрадын хvн амын бараг 60 хувийг хvйс тэмтрэн устгасан билээ. Ойрадуудыг Хятадаас хамгаалж єгье гэсэн “нєхєрсєг” санал тавьж байхад нь тэд єєрсдєє “гєжvvдэлснээс” болоод vй олон хvн шал дэмий амиа золиосолсон болж байна уу? Монгол улсын тусгаар тогтнолын тєлєє тэмцэж явсан Лигдэн хаан, Цогт тайж, Лигдэн хааны ач Цахарын Бvрни ван, Лувсан тайж, Хєхнуурын Лувсанданзан, Ойрадын Амарсанаа, Халхын Чингvнжав зэрэг мянга мянган эх орончид зvгээр л “Хятадаас Манжаар хамгаалуулахгvй, бид єєрєє єєрсдийгєє хамгаалъя” гэснийхээ тєлєє амиа алдсан хэрэг vv? Yнэндээ Манжийн ноёрхлын vед Монголд тєр гэж байсангvй, хаан гэж байсангvй, гадаад улстай худалдаа хийхдээ хvртэл Манжийн хаанаас зєвшєєрєл авдаг байсан, жил бvр Манжийн тєрд хэдэн арван мянган адуу мал, єч тєчнєєн алба гувчуур єргєдєг байсан нь Манж нар Хятадаас манай Монголыг хамгаалж єгсний тєлбєр байсан хэрэг vv? Чин ван Ханддоржийн хvvг Манжийн хаанд бараалхахдаа ёс алдсан хэргээр цаазаар аваачиж байлаа. Ийм “хамгаалагч” гэж байдаг юм уу? Таны зvйрлээд байгаа Солонгосын хувьд, Солонгост Манжийн тєлєєний тvшмэл байнга оршин сууж байсангvй. Солонгос єєрийн тєр засаг, хаан /ван/-тай, Манж улсад алба єргєдєг байснаас єєр, Манжаас хамаараад байх юмгvй байжээ. Солонгосууд vvнээс ємнє Мин улсад ч жил бvр алба єргєдєг байсан. Тэглээ гээд тvvхчид Мин, Чин-гийн алинд ч Солонгосыг оруулж vзэж байгаагvй юм. Гэтэл Монголын хошууны засаг ноён нь эцгийнхээ хэргэмийг залгамжлахдаа хvртэл Манжийн хаанаас батламж авдаг байсныг юугаар тайлбарлах вэ? Манжийн vед эрс єєр статустай байсан Монголыг Солонгостой зvйрлэхийн учир юусан билээ? Ингэснээр та єєрийн хэлээд байгаа “марксист” тvvхчдээс илvv юу гэхээс дутуугvй тvvх гуйвуулж байгаа бус уу?

4-рт: Манай ахмад тvvхчид “Манж-хятадын колоничлол” гэж бичиж байсан нь vнэн боловчМонгол 1911 онд Хятадын дарлалаас чєлєєлєгдсєн гэж ердєє ч бичиж байгаагvй юм шvv. Худал гэвэл та Монголын тvvхийн нэгэн боть, гурван ботиудыг дахиад нэг сєхєєд харчихаарай. “Манж-хятадын колоничлол” гэдэг нэр томьёоны тухайд гэвэл манж угсаатан vндсэндээ уусан хятадчилагдаж, Манжийн тєрийн эрх мэдлийг ч хятад тvшмэдvvд барих болж, Чин улсын эрх баригчид єнгєн дээр манж боловч vнэн чанартаа хятад болон хувираад байсныг цаад “марксистууд” чинь олж харчихаад л тэгэж бичсэн хэрэг шvv дээ. Харин 1921 онд бол Хятадын цэргийн эрхтний мэдлээс чєлєєлєгдсєн гэдэг нь маргахын аргагvй vнэн. Тэгэж ч бичсээр ирсэн. Yнэн нь тэр юм чинь.

5-рт: Баримтыг зєв эшлэх тал дээр анхаарах хэрэгтэй гэж бодож байна. “1912 оны Цинхайн хувьсгал” гэдэг чинь 1912 онд Хятадын Хєхнуур /Цинхай/ мужид гарсан хувьсгал юм шиг ойлгогдоод байна. Уг нь “1911 оны Синьхай-н /орчуулбал Цагаагчин гахай жилийн/ хувьсгал” гэсэн бол зєв байх санж. Гэхдээ энэ компьютерт шивэгчийн алдаа биз дээ. Та арай ч иймхэн юман дээр алдахгvй байх. Бас “1696 онд Долоннуурт Халхын ихэстэй хэлэлцээ хийж” гэснээ 1691 онд гэж засвал арай баримттай болох мэт.

Эцэст нь хэлэхэд манай ахмад тvvхчдийн бvтээлд алдаж оносон, vзэл сурталжсан зvйл байдаг нь vнэн. Гэхдээ тэд Монголын тvvхийн судалгааны vндсийг тавьж, єєрсдийн vvргээ биелvvлсэн хvмvvс шvv. Тиймээс тэднийг хvндэтгэх хэрэгтэй байх аа. Тухайн vеийн нєхцєл байдал тэднийг тийм байдалд хvргэсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэвч тэдний бvх судалгаа vзэл сурталжсан, тvvх гуйвуулсан судалгаа байгаагvй гэдгийг хэлье.

Єєрийн санаанд нийцvvлэхийн тулд тvvхийн бодит vнэнийг гуйвуулах, хар цагааныг ялгаж, зааглалгvйгээр єнгєрсєн vеэ тэр чигээр нь харлуулах явдал бол бас нэгэн тєрлийн “хор” гэдгийг та юу эс андах билээ. Урьдын алдааг засах гэж, бас єєр алдаа гаргах нь “Нуухыг нь авах гээд нvдийг нь сохлох” гэдгээс ялгаа юун. Ємнєх нийгмийн vед тvvх судалгаанд гарсан алдаа гажуудлыг засах, тvvхэн vнэнд аль болох ойр судалгаа, дvгнэлт гаргах талаар манай тvvхчид их ажил хийж байгаа, цаашид ч хийх болно.

Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш монголчуудын vндэсний ухамсар сэргэж, эх тvvхээ судалж мэдье гэсэн хvсэл эрмэлзлэл оргилон гарч ирсэнд би хувьдаа их баяртай байдаг. Одоо бараг хvн болгон л тvvх “мэддэг”, “судалдаг” болсон гэхэд хилсдэхгvй. Гэхдээ тvvхийн судалгаа гэдэг бол гар хурууны vзvvрээр хийчихдэг тийм хялбархан ажил бас биш ээ. Ганцхан єгvvлэл бичихийн тулд “чємгєє дундартал” ном шагайж, “тарихаа гашилтал” бодож, нягталдаг хvнд хэцvv ажил гэдгийг та юу эс андах билээ. Та Монголын нийгмийн тодорхой хvрээнд єєрийн гэсэн дэмжигчтэй, таны vгийг сонсож хvлээж авдаг шvтэн бишрэгчтэй хvний хувьд Монголын тvvхийн судалгаанд гарч байсан алдаа гажуудлыг залруулах, гадаадынхны буруу ташаа бичсэн зvйлийн эсрэг vзэл бодлоо илэрхийлэх тал дээр цаашид хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.

Миний vгэнд алдаж, эндсэн зvйл байвал уучлах ажааму. Таныг хvндэтгэсэн Н.Н.

холбоос
Түүхийг гуйвуулагч үмхий илжиг
Баабар хувь хүнийхээ хувьд

АН өөд боллоо vs. АН 2008 оны сонгуульд ялна

тэнэглэл үү? дотор ухаан уу?

Энэ өөрөө өөрийгөө үгүйсгэсэн мэт хоёр нийтлэлийн талаар та нар юу гэж боддог уу? Нэг болохоор газарт ортол нь муулаад, тэгж байснаа дараагийн сонгуульд ялна энэ тэр гэж урваж шарваад.. Хэлсэн үгэндээ хатуу энэ тэр гэдэггүй билүү? Нам нь сөнөцөн юм бол сонгуульд ялна гэдэг чинь одоо юу гэж байгаа юм?

Тухайн хүнийг үгнээсээ буцахад хүргэсэн шалтгаан нь юу байв гээд бодоод үзье л дээ. Тус бүрийнх нь бичигдсэн хугацаа болоод шалтгаан юу байв? Ингэж асуулт тавих нь зөв юм байна. Буцаад нөгөө оллоо руугаа ороод тэр хоёр нийтлэлийг нь уншия. АН өөд боллоо гээч нийтлэлдээ яагаад энэ нам сөнөсөн гэж үзэх вэ гэдэг шалтгаанаа Энхсайханы ерөнхийлөгчийн сонгуульд нам нь нэгдсэн журмаар, нэг санаагаар дэмжсэнгүй гэдгээр голлон тайлбарласан байх аж. Энхсайхан гээч хужаа цусгүй гээд хэлчихвий гэмээр царайтай нөхрийг баабар ерөнхийлөгчийн сонгуульд дэмжээд дэмжээд хол явсангүй ээ. Түүнд нь АН дутуу баллэшигдсан гээд гомдолтой байгаа юм байх. Энэ шалтгаанаар энэ нам сөнөлөө гэж үзэж байгаам байхаа. Хэдэн мянган гишүүд дэмжигчидтэй, УИХ-д хэд хэдэн гишүүд нь орсон намыг ингэж хэлж болдог л юм байх даа. Тэрээр нийтлэлдээ "Ардчилсан нам сайн нам байсан, шинэ Монголын тvvхэнд, Монголын ард тvмний ємнє vнэлж баршгvй гавьяа байгуулсан. Гэвч энэ нам єдгєє байхгvй, орон зай нь хоосон vлдлээ. "Хаан нас барлаа, хаан мандтугай" гэсэн ухаалаг франц vг байдаг. Юм жамаараа дууссан бол арынх нь залган гарч ирдэг хорвоогийн дийлдэшгvй хууль. Ардчилсан нам жамаараа нас барлаа... одоо хэнд "мандтугай" гэсэн ерєєл тавих вэ?" гэж бичжээ. Юу гэчив? Хэнд мандтугай гэж хэлэхэв гэнүү? Баабар дараагийн гарч ирэх намын PR хийгээд байгаам бишүү? Тэр АН-ын үлдэгдэл дээр шинээр төрөх нам нь хэний ямар нам юм болоо? Ард түмэн ч, гишүүд ч энэ нөхөр юу гэхгээд юу яриад байна гэж нэг хэсэг өөр өөрийнхөөрөө тайлбарласан. Тэгж байтал хэдэн сарын /6/ дараа баабар дахиад нэг нийтлэл бичсэн байх юм. НАМУУДЫН ДАМПУУРАЛ гэж. Эндээ бас намууд үеээ өнгөөжээ, шинэ тогтолцоо, шинэ нам хэрэгтэй гэдгээ дахин сануулсан байх аж. Төд удалгүй асуултын хариу шинэ намууд болох Энхсайхан, Гүндалай нарын намууд байгуулагдлаа. Хариулт нь Энхсайханы Ардчилсан, шударга ёсны нам (АШЁН). Энэ Энхсайхан баабар хоёрын тоглолт дээр Гүндалай шавар хаацан тал байж магадгүй. хэхэ.
Муур багш хумсаа нуух чадвар сайтай. Хичнээн Энхсайханы намыг дэмжсэн ч өөрөө тийшээ яваад орчихгүй байдлыг азнахаа мэдэлгүй. Энхсайханы нам АН-ыг тэгтэл нь айхтар хувааж чадсангүй. Ихэнх гишүүд дэмжигчид нь хуучин буууриа сахиад үлджээ. МАХН нэр хүндээ алдахын хирээр АН сонгуульд ялах магадлал өндөр болохыг хашир муур ажилгүй яахав. Заза тэр Энхсайхан майхан ягшиг. Өөрийгөө бодохгүй бол гээд АН-д хайртай дуртайгаа зарлан АН 2008 оны сонгуульд ялна гэдэг та нарын уншсан нийтлэлийг бичихэд хүрэв. Дээр нь өөрийн хүч сориод чадаагүй мажоратор системээ муулж, лобби арын хаалгаар суудал олчих боломжтой пропорционал системийг дэмжихээ бас мартсангүй. Сүүлийн үед Бат-Үүлтэй нийлээд энэ системд хайртай дуртайгаа өчнөөн ярьж ухуулсан. Эрхбиш надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй.

Тэгэхээр энэ хоёр хоорондоо зөрчилдсөн нийтлэлийг баабар санамсаргүйгээр бичсэн гэж би бодохгүй байна. Энэ бол дотор ухаан.

Илжиг санаа гэж..

Булагнуур эрлийзүүд..

Дээрх тавантолгой дахь эрлийзүүдийн булагнаан дээр нэмээд нэг хөгжилтэй гэмээр юмуу өрөвдмөөр ч гэмээр юм уу нэг нийтлэлийг уншихийг санал болгоё. Энд яагаад нөгөө эрлийзээрээ дуудуулаад байдаг улс нэг дор цуглачихдаг юм бол? Санаандгүй тохиолдол юм болов уу? Гай болж журмын нөхөд гээд бичихдээ ч яахав дээ. хэхэ Л.Болд Германы тєрийн дээд “Гавьяаны одон”-гоор шагнууллаа

Ivanhoe Mines-ыг дэмжсэн талаар


Энэ нүгэлтэй дээрэлхүү канадууд монголын алтыг нь аваад авдрыг нь хаяна гэсэн ухааны юм сийхгүй ярьж байсандаа өнөөдөр амаа барьж байгаа байх. Үнэхээр ч тЭд зүгээр шахуу алт зэсийг ухаад явчина гэж бодож байсан байх. Бороо Голд эд нар шиг. Ямар ч тэнэг хоёр гурав алдаад тав зургаа дээр нь аргаа өөрчилнө биз дээ. Монголчуудын эднийг эсэргүүцсэн эсэргүүцлийг би энд давтаад яахав. Хэлтэй амтай болгон эднийг эсэргүүцэж би хүртэл Путиний аргаар хүчиндээд авбал таарна гэж байхав.. Тэгтэл Өнөөх баабарын антимонгол зан хөдөлдөгөөрөө хөдлөөд канадуудын зөв, шударга зан гаргаад алт зэсээ тэднээр хүссэнээр нь ухуулах нь зөв гэж авдгийн. Бас эд нар гараад явбал хужаа ирнэ шүү гээд хадны мангаагаар хүүхэд айлгаж байгаам аятай үг дунд нь хавчуулахаа мартсангүй. Адилхан эрлийзээрээ дуудуулдаг Жаргалсайхан хүртэл уул уурхайн сайд болонгуутаа "Та нар чадахгүй бол чаддаг нь оочирлоод байж байна" гэж хүртэл хэлж, эх оронч зан гаргаж болоод байхад баабар пизда одоо юу чивдээ. Ivanhoe Mines гарахаар бүгд гараад явчихна гэж яаж гуцаж чадаж байнаа? Тэд гараад явбал канадын өөр компани биш юмаа гэхэд америкийн, австралийн, оросын гээд өчнөөн улс анаад л байж байгаа шдээ. Мөнгө үнэртэж байхад тохирч чадвал хэнтэй нь тэд хамтарна. Зэвсэг агссан алуурчидтай нь хүртэл тохирч болоод байхад.. Мөнгөө яааядаа гэсэн Япончуудыг хамтаръя гэхэд баярлаад л хүрээд ирнэ. Тэд ч оюутолгой тавантолгойд хөрөнгө оруулах хүсэлтэйгээ удаа дараа хэлж байсан. Тэднийг уурхай барьж чадахгүй гэж бодоогүй л байлтай. Баабарын үнэн хэлж байгаа ганц аргумент нь цаг хугацаатай өрсөхгүй бол энэ бүүм удаан үргэлжлэхгүй байж магадгүй шүү гэдэг сэрэмжлүүлэг. Гэтэл үүнийг өстөн дайсан Энхбаяр нь ч хэлж байгаа. Баяр ч хэлж байгаа. Энхболд ч хэлж байсан. Эсэргүүцээд үнэ өндөр чигээрээ байна гэсэн хүн цөөн байна.
Иймэрхүү Баахан хэрүүл зодоон болсны эцэст С.Баяр "наад гэрээний төсөл чинь хэт нэг талаа барьсан байна, Монголд унацгүй байна, гэхдээ яаравчлая" гээд буцааачлаа. Эд хэл амаа ололцоод хурдхан үйлдвэрээ бариад татвар шимтгэлээ өгөөд эхлээсэйдээ. Ivanhoe Mines-ыхан ч гэсэн залхаж байгаа байлгүй. баабар мэтийн онцын нөлөөгүй PR-чдыг санхүүжүүлэхээс... Энэ бас л нэг илэрхий гадныханд үйлчилсэн зүйл.

Энержи Ресурсийг балейшигласан тухай

Тавантолгойг Энержи Ресурс компани өөрийн болгох гэж улайран зүтгэж байх үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр баабар эднийг дэмжиж дуу хоолойгоо өргөж байсан. Монголд байгаагүй болохоор дутуу ярьж байж болох ч 2017 гэхэд нүүрс үнснээс ялгаагүй болно ухааны PR хийсэн гэж байсан. Хэдийгээр нүүрс үнс болно гэж би хэлээгүй гэж байсан ч үүнтэй санал нэг байгаагаа баабар дараа нь хэлж л байсан. За одоо Энержи Ресурс гээч чинь юун учиртай компани юм гэдэг асуудал гарч байна. Уул нь надаар тайлбарлуулахгүй мэдэж л байх ёстой доо. Энд манай томд орох олигархуудын хувь оролцоо байгаа бөгөөд хэдэн эрлийзүүд энэ дотор бас байх юм. Очирбат, Энхсайхан тус тусын хувьцаа эзэмшдэг гэх ба МАХН-ын эрлийзээрээ дуудуулдаг Идэвхтэн мөн тууж явах юмаа. Эрлийз бишчүүд ч байгааг хэлэх хэрэгтэй. Тус компани тавантолгойг эзэмших нь яагаад буруу болохыг маш олон хүн шүүмжилж, гудманд хүртэл жагсаал зохиогдож байлаа. Ардчилалынхан дундаас ч олон хүмүүс шүүмжилж байсны нэг Х.Баттулгын бичсэн нийлэлийг эндээс авч уншина уу. Арван дєрєв, баялаг хараал уу, ерєєл vv? Энэ компанид эзэмшилтэй улс бүгд эрлийз бишийг хэлж байсан. Тэдний нэг Оюунгэрэл гээч хадагтайгаас баабар 100 сая төгрөг авч халтуур хийсэн гэж хэвлэл мэдээллээр хүмүүсийн дунд шуугиж байна. Эрлийзүүдтэй нь барьцахгүй яасан юм бол тэр хадагтай.. Бүгдээрээ хуваагаад гаргая. Хүн хүнээс тэдэн төгрөг. Чи муу хужаагаасаа авахгүй байж, надаас ганцхан аваад байхдаа яадаг юм гээд. хэхэ Б. Баабар “Нvvрс vv, vнс vv” нийтлэлээ 100 саяар vнэлж бичжээ Баабар огт мөнгө аваагүй бол ийм яриа гараа ч уу, Оюунгэрэл энэ тэр гээд нэр заахыг бодоход үнэн байхыг үгүйсгэхгүй юм. За аваагүйгээр бодоход эрлийзүүддээ тусалсан л байна. Авсанаар бодоход нэг сумаар хоёр туулай буудсан овсгоотой л илжиг юм. Эдгээр нь тавантолгойн төлөө хэвлэл мэдээлэл, энэ тэрүүгээр хийсэн цусгүй дайны нэгээхэн хэсэг нь билээ. Цаг гаргаж тухтай судалвал бүр ч сонирхолтой мэдээллүүд олдох биз. Энэ бүгд юуг хэлээд байна. Баабар хэмээгч гарал нь ойлгомжгүй баагий бас өөртэйгөө адил гарал угсаа нь тодорхойгүй баагийнуудда өөрийн чаддаг янзаар тусалсаныг л хэлж байна. Үгүйсгэх гээд үз л дээ. Баабарын өөрийнх нь бичсэн нийтлэлд "Иймээс би vнсний тухай муухай сануулгыг харин ч талархаж байна" гэж хэлсэнийг үгүйсгэж чадахгүй л болов уу. Энэ бүх хэрүүл маргааны эцэст С.Баяр төр нь юмаа мэдее, чадахгүй муусайн та нар буцааж өг гэж аль аль талыг тайвшруулав. Олон нийт ч энэ шийдвэрт дуртай байна. Баабар ийм ПиАр хийсэн үү? хийсэн. Энэ нь Энержи Ресурст хэрэгтэй байсан уу? байсан. Энэ нотолгоо биш юу юм?

Баабар хувь хүнийхээ хувьд

Нэг үе монголын Черчилл болдог гэж жирийн монгол хүн яагаад ч хүлээж авахааргүй зан авир гаргаж олон хүний дургүйг хүргэж явсан тэрээр хувь хүнийхээ хувьд нийлээд өвөрмөц авир араншинтай.
Зан араншингийн хувьд үнэхээр өчүүхэн, хартай авгайн сэтгэлгээнээс хэтрэхгүй жижиг хүн. Хийе бүтээе гэсэн хүн болгоныг энэ хүн муулсаар ирсэн. Энэ хүнд муулуулаагүй томоохон зүтгэлтэн бараг үлдээгүй биз. Монголын нийгмийн томоохон зүтгэлтнүүд, зохиолчид, уран бүтээлчдийн хүч хөдөлмөрийг үгүйсгэх энэ хүнд асуудал биш. Асар их өс санадаг. Энэ нөхрийг олигтой нөхөр биш гэдгийг нь мэддэгтээ монголчууд хэдэн удаа сонгуульд унагаж байлаа. Түүнийг сонгоогүйнхээ төлөө монголын ард түмэн энэ хүнд тэнэг мунхагаараа дуудуулсаар ирсэн юм. Өөрөө болоогүй болоод л хүмүүс түүнд санал өгөөгүй гэдгийг ойлгохыг хүсдэггүй. Элбэгдорж, баабарын ЗГ-ыг Энхбаяр толгойтой ху намын бүлэг АН-ын хөдөөгийн фракцтай хамтран унагаж байлаа. Сангийн сайдаасаа хусуулсан өсөндөө одоог хүртэл Энхбаярыг нэр хүндийг унагах ажлаа тууштай хийсээр иржээ. Мөнх-Оргилыг харвардаас ирэхэд өөрийнхөө бүлэгт элсэхийг урьсан боловч нөгөөх нь эвтэйхэн татгалзсан гэдэг. Түүний шанд Мөнх-Оргил Харвардын коммунист хоч авч байхав. Зүгээр нэг эх оронч сэтгэлтэй англиас ирсэн залуу А.Ганбаатар сайн лектор гэж хэлэгдэж байх үед хаа хамаагүй баабар түүнийг хоцрогдсон шашин сурталчилсан гэж шүүмжилж суухав. Мэндийн Зэнээ, Дашбалбар нар энэ хүнтэй таардаггүй байсныхаа төлөө элдэв хоч муу нэр зүүж байсан. Өрөвдмөөр өчүүхэн сэтгэлтэй, өшөрхүү хүн гэдгийг олон зүйлээс харж болно. Гэтэл энэ эрхэм яагаад ч юм хятадын талаар ярих болохоор гайхамшигтай, хүчтэй, бахдам, сайхан гэдэг чимэг тодотголыг зүүхдээ гар татдаггүй нь сонин.
Баабарын улаан хамгаалагчдын IQ
Магнай Батзандан нарын ард хэн байна вэ?
нүүр

Барилга барих дэмий

Их бүтээн босголт, барилга барих ажлыг энэ хүн эсэргүүцэж байсан.

Мянганы зам мянгуужингийн үлгэр

Мянганы зам барих ажлыг энэ хүн эрс эсэргүүцэж байлаа. Одоо хөдөө явахдаа хар замын хажуугаар давхидаггүй нь лав байх..

Чингисийн хөшөө барих ч дээ



Сүхбаатарын талбайд Чингис хааны хөшөө барих ажлыг энэ хүн ичихгүй эсэргүүцэж л байлаа. Ялангуяа Хубилайн хөшөөг барихыг удаа дараа эсэргүүцэж байсан.

Юан гүрэн хятадынх
Түүхийг гуйвуулагч үмхий илжиг
Залуу түүхчийн шүүмж

Улс төр = Үзэн ядалт

Хамгийн их үзэн ядалтаар улстөр хийж байгаа, хийхийг өдөөж байгаа хүмүүсийн нэг энэ хүн. Магадгүй энэ хүнийг өдий зэрэгтэй явахад нь түүний атаархуу, өсөрхүү зан их хүч тэнхээ өгсөн биз. Гэтэл тэрхүү үзэн ядалт, атаархуу зангаа улстөр, нийгмийн амьдралыг тайлбарлах хэрэгсэл болгож, хооронд нь талцуулж хагалах аргаа болгож байгаа нь эмгэнэлтэй. Хэвлэл мэдээллийн салбарт түүний нөлөө маш их байгаа нь ажиглагддаг. Түүнийг ухамсаргүйгээр даган баясагчид устаж дуусаагүй байна. Түүний оюун санааг нь "цэнэглэж" өгсөн ийгл ТВ, Ардын эрхийн зарим сэтгүүлчид түүнээс онцын ялгарахгүй гуйвуулга, үзэн ядалтаар эрч хүчээ хийсэн улс цөөрсөн ч ул мөр балраагүй байна. Хоёр намын араас нь хатгаж, яс хаях, хагалах, монголын төр дампуурсан гэсэн үндсэн санаа бүхий олон нийтлэлүүд бичсэн.
АН өөд боллоо vs. АН 2008 оны сонгуульд ялна

Хагалан бутаргаж байна



Хагалан бутаргах нь буруу зүйл гэж энэ хүн бичих дуртай. Гэтэл шүүмжилж байгаа энэ гээд өөрөө сайхан дунд нь яс хаяж хооронд нь уралцуулах уран чадварыг энэ хүн эзэмшчээ. Халхийг магтаж байна гээд дөрвөдүүдийг муулах. буриадуудыг магтаж байна гээд халхуудыг муулах гэх мэтчлэн.

Магнай Батзандан нарын ард хэн байна вэ?
АН өөд боллоо vs. АН 2008 оны сонгуульд ялна

Казиног барих байсан юм


Макаогийн хужаа нар монголд казино барих ажлыг энэ хүн тууштай дэмжсээр ирсэн. Эднийг эсэргүүцсэн болгоныг энэ хүн байдаг чадах чинээгээрээ шүүмжилсэн байдаг. Авилгын загалмайлсан эцэг нэрийг хэдийгээр Энхбаяр хүртсэн ч шинэ үеийн авилгын анхны суурийг тавьсан гэж болохоор энэхүү томоохон лобби Энхбаярыг засгийн эрх авах 2000 оноос өмнө гарсан билээ. баабар казиногийн хэргийг өмөөрч хэд хэдэн нийтлэл бичсэн бөгөөд түүндээ замын дундаас "урваж" бусдыгаа илчилсэн, хожим нь талийгаач болсон сум Дашзэвэгийг хэлэхгүй муу үгээр муучилж байлаа. Мөн энэ хэрэгт орооцолдсон Зоригийг лоббигоо сайн хийгээгүйд нь ч юмуу дургүйхлсэн өнгө аясаар муулсан байдаг. Казино Байгалыг зөвтгөх үүднээс ч юмуу хойд солонгост хүртэл очиж нэвтрүүлэг хийгээд явж байсныг халтар хултар санаж байна.

Эх оронч үзэл буруу

Patriotism is the last refuge of a scoundrel гэдэг үгийг энэ эрхэм хэлэх дуртай. Гэтэл монголд харин ч эсрэгээрээ эх оронч сэтгэлтэй хүмүүс нь элдэв муу үгээр баалуулж, хавчигддаг дэг жаяг тогтжээ. Монголын өнөөгийн нөхцөлд олиггүй хүмүүсийн орогнодог газар нь "үндсэрхэг үзэл" биш "ардчилал" болж хувирсан уу гэлтэй.

Монголын эх оронч хөвгүүдтэй энэ хүн бүгдтэй нь шахуу өстэй байлаа. М.Зэнээ, Дашбалбар, Зориг /Зоригийг муулж бичсэн олон нийтлэл нь байдаг/ О.Энхсайхан.

Эрлийзүүдийн нөхөрлөл

Монголын хужаагийн эрлийз нэртэй хүн бүрт ихэд дотночилж ханддаг нь харагддаг. Да.Ганболд, Очирбат, Энхсайхан, Лу.Болд, М.Энхболд..

Булагнуур эрлийзүүд..

Дээрх тавантолгой дахь эрлийзүүдийн булагнаан дээр нэмээд нэг хөгжилтэй гэмээр юмуу өрөвдмөөр ч гэмээр юм уу нэг нийтлэл дээр үед баабарын нөлөөний Ардын Эрх сонинд хэвлэгдэг байсан. Л.Болд Германы тєрийн дээд “Гавьяаны одон”-гоор шагнууллаа.. Уг шагналыг гардуулах ёслол тус улсын Элчин сайдын яаманд болж, Монгол Улсын анхны Ерєнхийлєгч П.Очирбат, УИХ-ын гишvvн Э.Бат-Vvл, Германы Ерєнхийлєгчийн гарын vсэг бvхий єргємжлєл УИХ-ын гишvvн, Эрvvл мэндийн сайд Л.Гvндалай болон Б.Баабар, Да.Ганболд нарын Монголын ардчилсан хувьсгалын зvтгэлтнvvд оролцсон юм. гэж АЭ-ын 2006.12.22-ы дугаарт нийтлэгджээ. Энд нөгөө эрлийзээрээ дуудуулаад байдаг улс нэг дор цуглачихсан баярлаж хөөрсөн талаар бичигджээ. Үнэхээр тэд халуун дотно журмын нөхөд билээ.
Л.Болд Германы тєрийн дээд “Гавьяаны одон”-гоор шагнууллаа

Магнай Батзандан нарын ард хэн байна вэ?

Оюутолгойгоос хувь хүртэх буруу


Канадууд асар их баялагтай Оюутолгойн ордыг монголд онцын ашиггүй эзэмших асуудлыг энэ хүн тууштай дэмжсээр ирсэн. 51 хувийг шаардаж байсан олон нийтээс IM-ыг улайм цайм өмгөөлсөөр ирсэн юм. Оюутолгойн 34 хувийг монголчууд эзэмших нь ч буруу гэж ичихгүй хэлж чаддаг байлаа. Ivanhoe Mines-ын ПиАр-чин баабарын талаар дэлгэрүүлж уншиж болно.

Тоглоомын бүгд найрамдах улс


БНМАУ-ыг энэ хүн дэндүү хулхины, яавч олигтой улс байгаагүй гэж төсөөлөгдөхөөр түүхийг гуйвуулж бичсээр иржээ. Гэтэл энэ хооронд монголчууд томоохон хотууд байгуулж, үйлдвэр аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүх салбарыг амжилттай хөгжүүлж чадсан юм. Хэдийгээр зарим тоо дэгс байсан ч гэсэн ядуу буурай монголыг төрөл арилжуулж өдий зэрэгт хүргэсэн нь гарцаагүй үнэн билээ. Энэ түүхийн бүхэл бүтэн үеийг тэр чигээр нь харлуулж монголд дарангуйлал тогтож, болох бүтэхгүй юм бүхэн байсан мэт ойлгогдохоор гуйвуулж бичдэг. Хэдийгээр үг хэлэх эрх чөлөө боогдмол байсан ч тухайн үед хүмүүс сайхан амьдарч болдог байсан. Одоо бахархаж шүтээд байгаа хужаагаас хэд дахин илүү сайхан амьдралтай улс болсон байлаа.


Эрдэнэт хот












нүүр

Монголын тусгаар тогтнол эргэлзээтэй

Монголын тусгаар тогтнолын талаар бичихдээ энэ тусгаар тогтнол тун эргэлзээтэй зүйл гэж харагдуулах гэж оролддог.

Лу.Болдод Сэргээн Босголтыг өг


Сангийн сайдаар ажиллаж байх богинохон хугацаандаа төрийн өмчийн Сэргээн босголт банкийг худал баримт бүрдүүлэн дампууруулж, хувийн өмчийн хэд дахин жижиг Голомт банкинд шахах оролдлого хийж байлаа. Үүнийг тухайн үед дөнгөж УИХ-д ороод байсан одоо муугаараа дуудуулдаг Энхбаяр таслан зогсоосон билээ.

нүүр

Тогтвортой алдах гэрээ

Энэ этгээд Элбэгээгийн ЗГ-т сангийн сайдаар ажиллаж байхдаа Бороогоүлд болон хятадын хэд хэдэн компанитай монголд бараг унацгүй шахам тогтвортой байдлын гэрээ хийсэн юм. Үүний хор уршигаар асар их баялаг өчүүхэн бага татвар төлөөд гадагш урсан гарсан болно. Одоо нь гарсаар байна.

Тавантолгойг олигархуудад өг


Жилийн өмнө л гэхэд Тавантолгойг эрлийзүүдийн хүчтэй төлөөлөл бүхий олирхархууд өгөхийг ил тод ухуулж байлаа. 100 хувь төрийн өмч болгохийн төлөө байсан олон нийт болон С.Баярын эсрэг тууштай зогсож байлаа. Аз болоход энэхүү асар их баялагаас цөөн тооны баячууд биш бүх монголчууд хувь хүртэхээр боллоо. Энержи Ресурсийг балейшигласан тухай-аас дэлгэрүүлж уншина уу.

ЮАН гүрэн хятадынх уу?


Монголын их эзэнт гүрний нэг хэсэг болох Юан гүрнийг хужаа нарт өгөх хэрэгтэй гэж энэ нөхөр бичдэг. Энэ зүгээр нэг жирийн алдаа мэт зарим хүмүүст санагдаж байж болох ч асар том гуйвуулга явагдаж байна. Дэлхийн дийлэнх түүхчид юан гүрнийг монголын эзэнт гүрний нэг хэсэг гэж үзэж байхад энэ хүн дэлхий дээр зөвхөн хужаа нарын гуйвуулж буй түүхийг бидний тархинд суулгахыг хичээж байна.

дэлгэрэнгүй
Түүхийг гуйвуулагч үмхий илжиг
Залуу түүхчийн шүүмж
Баабар хувь хүнийхээ хувьд
нүүр

Түүхийг гуйвуулагч үмхий илжиг

Баабар Монгол Улс хэзээ ч Хятадтай нэг гэр бүлд байгаагүй нийтлэлийг саяхан бичсэн. Өмнө нь бас энэ санаагаа өөр нийтлэлдээ бичиж байсан санаж байна. Дахиж засаад урд хойно хөөрхөн хөөрхөн "эх оронч" юм бичээд тавьчихаж. Би өөрийн санаагаа бичье.
Өмнө нь би түүх сайн мэдэхгүй гэдгээ хэлье. Гэхдээ ор тас мэдэхгүй бол биш.

"Монгол Улс хэзээ ч Хятадтай нэг гэр бүлд байгаагүй" гэдэг гарчгийг уншихаар эх оронч үг хэлээд байгаа юм шиг гэхдээ тэгж бодох бас болоогүй. Дараа нь тайлбарлая. Баабар хятадад дургүй монголчуудын тархийг хөөрхөн молгидох арга сүвэгчилсэн л байна. Хубилайн үндэслэн байгуулсан Юан гүрэн хятадынх гэжээ...

Мөхөс миний бодлоор Ямар нэгэн улс гүрэн байлаа гэхэд тэр улсын эзэд нь өөрсдийгөө хэн гэж үзэж байгаагаар тухайн улс хэний улс болохыг тодорхойлно. Тэр улсад дарлагдаж байгаа хүмүүс нь хар байна уу, шар байна уу? тэр улсын газар нутагт өмнө нь хойно нь хэн амьдарч байснаас ул хамаараад тухайн үед тухайн ард түмнийг, тухайн газар нутгийг хэн эзэмшиж байгаагаар энэ улс хэний өмч байсан гэж тайлбарлах нь утга учиртай юм шиг. Жишээ нь чи манж чин улсын үед бээжинд очоод хаанаас нь энэ улс чинь хэний улс вэ? гэж асуувал "энэ улс манжууд бидний улсаа" гээд хэлнэ. Үгүй энэ чинь хятадынх гэвэл толгойгоо авхуулж мэднэ. 1200 оны сүүлээр бээжинд очоод бас тэгж хэлбэл чи толгойгүй болно. Ийм тэнэг юм асуух хүн мэдээж гарахгүй. Гэтэл тэдний төсөөлж байгаагүй улс сүүлд гарч ирчээд тэр улс бидний өвөг дээдсийн байгуулсан улс гээд байх нь утгагүй. Тэгээд ч баабар долоо найман зууны өмнөхөө байг гэхэд зуухан жилийн өмнө ийм юм бичсэн бол манжийн сэлэм гялс, баабар хүүгийн толгой бөндөгөс болох байж дээ. Тэр үеийн монгол манжуудын хууль одоо үйлчлэхгүй нь зол гээд бодоод явж байвал барав.

Хубилайн үед хужаа нарын байр суурь хамгийн доод зэрэглэлд багтдаг байсан гэдэг үнэнийг баабар хэлсэн ч ямар ч ач холбогдолгүй нэг дурьдаад л өнгөрсөн байна. Харин наадах чинь байна ш дээ. Тухайн үед тогтнож байсан улс нь хятдуудынх биш, харин монголчуудынх юмаа гэдгийг хэлж байна.

Хятадын түүхэнд Хубилайн байгуулсан Юан гүрэнийг дурьдахгүй байж болохгүй гэдэг нь энэ гүрэн монголчуудын байгуулсан, монголчуудын эзэмшлийн улс гэдэг ойлголтыг няцаах зүйл биш. Ариг Бөх Хубилай хоёр байлдана гэдэг монгол хятад хоорондоо байлдаж байна гэж тайлбарлах гээд байх шиг байна л даа. Яалаа гэж дээ. Хоёр монгол хоорондоо байлдаж байна. Ийм байлдаан ганц тэгэхэд ч болоогүй өөр өчнөөн ийм дайн болж байсан.

Нэмээд хэлэхэд юун баабартай харьцуулахгүй өчнөөн том том түүхчид нь Юан гүрнийг хятадын газар нутагт байгуулагдсан Монголын эзэнт гүрний нэг хэсэг л гэж үзэж байна. Тэгтэл нөгөө монголчуудаас нь өөрийгөө түүхч гээд цоллоцон нэгэн баагий "бишэээ, Хубилайн байгуулсан улс хятадын гүрээн" гээд солиороод байвал юу гэж бодохов? Үүгээрээ баабар хужаа нарын монголын түүхийг өөрийн болгох гэсэн атгаг санааг гүйцэлдүүлэх л юмаа хийж байна. Дунд нь бас энэ нь монголын түүхчдийн буруугаас болсон гэж бас гүтгэх санаатай. Муур хумсаа муухай нууж байна даа. Одоо гарчгийг нь дахиад уншаад үзээрэй. "Монгол Улс хэзээ ч Хятадтай нэг гэр бүлд байгаагүй" Үүнд нь "тиймээ, бид хужаа нараас хэзээд ангид байсан" гээд хэлэхээр Хубилайн байгуулсан хужаа нартай холилдон байсан монгол гүрнийг хужаа нарт автоматаар "ШАХАЖ" байгаам байна л даа.. Муур багшын санаа гэж.. наана цаана нь эх оронч үг шигтгэсэн л байна. Үндсэн санаа нь үнэн заваан. Хубилайн хөшөөг талбайд барихыг хүртэл эсэргүүцсэн гэж байгааа. Яааяаяа

Хубилай хаан монголын нэг гүрнийг тэнд байгуулсан. Тэрнээс хятадуудад очиж ууссан юм биш. Тэгээд ч улс нь сөнөөд, Үр хүүхэд нь хөөгдөөд буцаад ирсэн юм!

холбоос
Баабар хувь хүнийхээ хувьд
Түүхч залуугийн шүүмж