Tuesday, August 26, 2008

Казиног барих байсан юм


Макаогийн хужаа нар монголд казино барих ажлыг энэ хүн тууштай дэмжсээр ирсэн. Эднийг эсэргүүцсэн болгоныг энэ хүн байдаг чадах чинээгээрээ шүүмжилсэн байдаг. Авилгын загалмайлсан эцэг нэрийг хэдийгээр Энхбаяр хүртсэн ч шинэ үеийн авилгын анхны суурийг тавьсан гэж болохоор энэхүү томоохон лобби Энхбаярыг засгийн эрх авах 2000 оноос өмнө гарсан билээ. баабар казиногийн хэргийг өмөөрч хэд хэдэн нийтлэл бичсэн бөгөөд түүндээ замын дундаас "урваж" бусдыгаа илчилсэн, хожим нь талийгаач болсон сум Дашзэвэгийг хэлэхгүй муу үгээр муучилж байлаа. Мөн энэ хэрэгт орооцолдсон Зоригийг лоббигоо сайн хийгээгүйд нь ч юмуу дургүйхлсэн өнгө аясаар муулсан байдаг. Казино Байгалыг зөвтгөх үүднээс ч юмуу хойд солонгост хүртэл очиж нэвтрүүлэг хийгээд явж байсныг халтар хултар санаж байна.

No comments: