Tuesday, August 26, 2008

Түүхийг гуйвуулагч үмхий илжиг

Баабар Монгол Улс хэзээ ч Хятадтай нэг гэр бүлд байгаагүй нийтлэлийг саяхан бичсэн. Өмнө нь бас энэ санаагаа өөр нийтлэлдээ бичиж байсан санаж байна. Дахиж засаад урд хойно хөөрхөн хөөрхөн "эх оронч" юм бичээд тавьчихаж. Би өөрийн санаагаа бичье.
Өмнө нь би түүх сайн мэдэхгүй гэдгээ хэлье. Гэхдээ ор тас мэдэхгүй бол биш.

"Монгол Улс хэзээ ч Хятадтай нэг гэр бүлд байгаагүй" гэдэг гарчгийг уншихаар эх оронч үг хэлээд байгаа юм шиг гэхдээ тэгж бодох бас болоогүй. Дараа нь тайлбарлая. Баабар хятадад дургүй монголчуудын тархийг хөөрхөн молгидох арга сүвэгчилсэн л байна. Хубилайн үндэслэн байгуулсан Юан гүрэн хятадынх гэжээ...

Мөхөс миний бодлоор Ямар нэгэн улс гүрэн байлаа гэхэд тэр улсын эзэд нь өөрсдийгөө хэн гэж үзэж байгаагаар тухайн улс хэний улс болохыг тодорхойлно. Тэр улсад дарлагдаж байгаа хүмүүс нь хар байна уу, шар байна уу? тэр улсын газар нутагт өмнө нь хойно нь хэн амьдарч байснаас ул хамаараад тухайн үед тухайн ард түмнийг, тухайн газар нутгийг хэн эзэмшиж байгаагаар энэ улс хэний өмч байсан гэж тайлбарлах нь утга учиртай юм шиг. Жишээ нь чи манж чин улсын үед бээжинд очоод хаанаас нь энэ улс чинь хэний улс вэ? гэж асуувал "энэ улс манжууд бидний улсаа" гээд хэлнэ. Үгүй энэ чинь хятадынх гэвэл толгойгоо авхуулж мэднэ. 1200 оны сүүлээр бээжинд очоод бас тэгж хэлбэл чи толгойгүй болно. Ийм тэнэг юм асуух хүн мэдээж гарахгүй. Гэтэл тэдний төсөөлж байгаагүй улс сүүлд гарч ирчээд тэр улс бидний өвөг дээдсийн байгуулсан улс гээд байх нь утгагүй. Тэгээд ч баабар долоо найман зууны өмнөхөө байг гэхэд зуухан жилийн өмнө ийм юм бичсэн бол манжийн сэлэм гялс, баабар хүүгийн толгой бөндөгөс болох байж дээ. Тэр үеийн монгол манжуудын хууль одоо үйлчлэхгүй нь зол гээд бодоод явж байвал барав.

Хубилайн үед хужаа нарын байр суурь хамгийн доод зэрэглэлд багтдаг байсан гэдэг үнэнийг баабар хэлсэн ч ямар ч ач холбогдолгүй нэг дурьдаад л өнгөрсөн байна. Харин наадах чинь байна ш дээ. Тухайн үед тогтнож байсан улс нь хятдуудынх биш, харин монголчуудынх юмаа гэдгийг хэлж байна.

Хятадын түүхэнд Хубилайн байгуулсан Юан гүрэнийг дурьдахгүй байж болохгүй гэдэг нь энэ гүрэн монголчуудын байгуулсан, монголчуудын эзэмшлийн улс гэдэг ойлголтыг няцаах зүйл биш. Ариг Бөх Хубилай хоёр байлдана гэдэг монгол хятад хоорондоо байлдаж байна гэж тайлбарлах гээд байх шиг байна л даа. Яалаа гэж дээ. Хоёр монгол хоорондоо байлдаж байна. Ийм байлдаан ганц тэгэхэд ч болоогүй өөр өчнөөн ийм дайн болж байсан.

Нэмээд хэлэхэд юун баабартай харьцуулахгүй өчнөөн том том түүхчид нь Юан гүрнийг хятадын газар нутагт байгуулагдсан Монголын эзэнт гүрний нэг хэсэг л гэж үзэж байна. Тэгтэл нөгөө монголчуудаас нь өөрийгөө түүхч гээд цоллоцон нэгэн баагий "бишэээ, Хубилайн байгуулсан улс хятадын гүрээн" гээд солиороод байвал юу гэж бодохов? Үүгээрээ баабар хужаа нарын монголын түүхийг өөрийн болгох гэсэн атгаг санааг гүйцэлдүүлэх л юмаа хийж байна. Дунд нь бас энэ нь монголын түүхчдийн буруугаас болсон гэж бас гүтгэх санаатай. Муур хумсаа муухай нууж байна даа. Одоо гарчгийг нь дахиад уншаад үзээрэй. "Монгол Улс хэзээ ч Хятадтай нэг гэр бүлд байгаагүй" Үүнд нь "тиймээ, бид хужаа нараас хэзээд ангид байсан" гээд хэлэхээр Хубилайн байгуулсан хужаа нартай холилдон байсан монгол гүрнийг хужаа нарт автоматаар "ШАХАЖ" байгаам байна л даа.. Муур багшын санаа гэж.. наана цаана нь эх оронч үг шигтгэсэн л байна. Үндсэн санаа нь үнэн заваан. Хубилайн хөшөөг талбайд барихыг хүртэл эсэргүүцсэн гэж байгааа. Яааяаяа

Хубилай хаан монголын нэг гүрнийг тэнд байгуулсан. Тэрнээс хятадуудад очиж ууссан юм биш. Тэгээд ч улс нь сөнөөд, Үр хүүхэд нь хөөгдөөд буцаад ирсэн юм!

холбоос
Баабар хувь хүнийхээ хувьд
Түүхч залуугийн шүүмж

1 comment:

Boorchi said...

Bi tantai yag sanal neg baina. Baabar olon udaa namaig gaihuulj, olon zuild bi tuuniig bisherdeg. Gants oilgoj chaddagui zuil bol Mongoliin tuuhiig Hyatadtai holboj tailbarlasan baidal. Especially in 20-r zuun: Nuudel Suudal. Magadgui Hyataduud Baabart mungo ogdog yum bolov uu???????????????