Tuesday, August 26, 2008

Баабар хувь хүнийхээ хувьд

Нэг үе монголын Черчилл болдог гэж жирийн монгол хүн яагаад ч хүлээж авахааргүй зан авир гаргаж олон хүний дургүйг хүргэж явсан тэрээр хувь хүнийхээ хувьд нийлээд өвөрмөц авир араншинтай.
Зан араншингийн хувьд үнэхээр өчүүхэн, хартай авгайн сэтгэлгээнээс хэтрэхгүй жижиг хүн. Хийе бүтээе гэсэн хүн болгоныг энэ хүн муулсаар ирсэн. Энэ хүнд муулуулаагүй томоохон зүтгэлтэн бараг үлдээгүй биз. Монголын нийгмийн томоохон зүтгэлтнүүд, зохиолчид, уран бүтээлчдийн хүч хөдөлмөрийг үгүйсгэх энэ хүнд асуудал биш. Асар их өс санадаг. Энэ нөхрийг олигтой нөхөр биш гэдгийг нь мэддэгтээ монголчууд хэдэн удаа сонгуульд унагаж байлаа. Түүнийг сонгоогүйнхээ төлөө монголын ард түмэн энэ хүнд тэнэг мунхагаараа дуудуулсаар ирсэн юм. Өөрөө болоогүй болоод л хүмүүс түүнд санал өгөөгүй гэдгийг ойлгохыг хүсдэггүй. Элбэгдорж, баабарын ЗГ-ыг Энхбаяр толгойтой ху намын бүлэг АН-ын хөдөөгийн фракцтай хамтран унагаж байлаа. Сангийн сайдаасаа хусуулсан өсөндөө одоог хүртэл Энхбаярыг нэр хүндийг унагах ажлаа тууштай хийсээр иржээ. Мөнх-Оргилыг харвардаас ирэхэд өөрийнхөө бүлэгт элсэхийг урьсан боловч нөгөөх нь эвтэйхэн татгалзсан гэдэг. Түүний шанд Мөнх-Оргил Харвардын коммунист хоч авч байхав. Зүгээр нэг эх оронч сэтгэлтэй англиас ирсэн залуу А.Ганбаатар сайн лектор гэж хэлэгдэж байх үед хаа хамаагүй баабар түүнийг хоцрогдсон шашин сурталчилсан гэж шүүмжилж суухав. Мэндийн Зэнээ, Дашбалбар нар энэ хүнтэй таардаггүй байсныхаа төлөө элдэв хоч муу нэр зүүж байсан. Өрөвдмөөр өчүүхэн сэтгэлтэй, өшөрхүү хүн гэдгийг олон зүйлээс харж болно. Гэтэл энэ эрхэм яагаад ч юм хятадын талаар ярих болохоор гайхамшигтай, хүчтэй, бахдам, сайхан гэдэг чимэг тодотголыг зүүхдээ гар татдаггүй нь сонин.
Баабарын улаан хамгаалагчдын IQ
Магнай Батзандан нарын ард хэн байна вэ?
нүүр

No comments: