Tuesday, August 26, 2008

Баабарын улаан хамгаалагчдын IQ



Нэтэд "баабар бол бурхан шүтээн" гэх маягийн юм бичээд байдаг түүний бишрэгч, өмөөрөн хамгаалагчид нь баабарынхаа талаар хир сайн мэддэгийг сонирхсон юм л даа.

Болд гэдэг нэрээр нэгэн хүн "Мавр хийдгээ хийсэн бол Мавр явах ёстой!" гэдэг нэртэй нийтлэл бичиж л дээ. Түүндээ баабарыг чадах чинээгээрээ л магтсан байх юм. Баабар шиг бичих гэж бас оролджээ. Үг хэллэг, найруулга нь бараг ижил. Төгсгөлд нь "баабар өөрийгөө одоо болсон явах цаг минь боллоо гэж хэлдэг боллоо. Гэтэл энэ хүний нас ид улс төр хийдэг дээрээ байгаа бус уу" гэсэн санаагаар нийтлэлээ дуусгажээ. За эд нар нь ч яахав. Тэгтэл энэ нийтлэлийг нь уншсан баабарын улаан хамгаалагчид энэ хүний бичсэнийг шал буруугаар хүлээгээд авчихсан, чи муу баабарыг муулдаг хэн бээ гээд загнаж байх юм. Тухайн нийтлэлийн үндсэн санааг тэр сэтгэгдэл бичсэн улсаас нэг нь ч олсонгүй. Яг одоо намайг бичиж суух үед түүнийг санааг дэмжсэн нэг ч хүний сэтгэгдэл байхгүй байгааг хэлье. За өөрсдөө тэр нийтлэлийг, бас дор нь байгаа сэтгэгдэлтэй нь хамт уншина биз.
Мавр хийдгээ хийсэн бол Мавр явах ёстой! Түүний улаан хамгаалагчид иймхэн нийтлэлийг л ойлгохгүй байх гэж дээ.. Нэг нь бүр гоё "Баабарын дэргэд чи хэн ч биш, чам шиг ийм юмнуудыг чамаас єєр хэн ч тоохгїй." гэсэн байх юм. Нөгөөх нь хамгаалаад байгаа баабарыг нь чадах ядахаараа магтаж байдаг. Түүнийг уншаад ойлгож байдаг. Таарсан ч улс болдоо хэхэ. Энэ Болд гээчийг нөгөө голомтын Лу.Болд ч байж магадгүй гэж бодож байна. Гэхдээ энэ бол таамаглал. Харин тухайн нийтлэлийг уншсан улаан хамгаалагчидын IQ тийм ч өндөр биш нь харагдаж байна. Магадгүй IQ сайтайнууд нь байгаагүй байж болох юм даа

холбоос

Түүхийг гуйвуулагч үмхий илжиг
Баабар хувь хүнийхээ хувьд

1 comment:

xvv said...

хэхэ Та байцаа тарьж байгаа юм уу гэдэг онигоо шиг юм болжээ :D