Tuesday, August 26, 2008

Ivanhoe Mines-ыг дэмжсэн талаар


Энэ нүгэлтэй дээрэлхүү канадууд монголын алтыг нь аваад авдрыг нь хаяна гэсэн ухааны юм сийхгүй ярьж байсандаа өнөөдөр амаа барьж байгаа байх. Үнэхээр ч тЭд зүгээр шахуу алт зэсийг ухаад явчина гэж бодож байсан байх. Бороо Голд эд нар шиг. Ямар ч тэнэг хоёр гурав алдаад тав зургаа дээр нь аргаа өөрчилнө биз дээ. Монголчуудын эднийг эсэргүүцсэн эсэргүүцлийг би энд давтаад яахав. Хэлтэй амтай болгон эднийг эсэргүүцэж би хүртэл Путиний аргаар хүчиндээд авбал таарна гэж байхав.. Тэгтэл Өнөөх баабарын антимонгол зан хөдөлдөгөөрөө хөдлөөд канадуудын зөв, шударга зан гаргаад алт зэсээ тэднээр хүссэнээр нь ухуулах нь зөв гэж авдгийн. Бас эд нар гараад явбал хужаа ирнэ шүү гээд хадны мангаагаар хүүхэд айлгаж байгаам аятай үг дунд нь хавчуулахаа мартсангүй. Адилхан эрлийзээрээ дуудуулдаг Жаргалсайхан хүртэл уул уурхайн сайд болонгуутаа "Та нар чадахгүй бол чаддаг нь оочирлоод байж байна" гэж хүртэл хэлж, эх оронч зан гаргаж болоод байхад баабар пизда одоо юу чивдээ. Ivanhoe Mines гарахаар бүгд гараад явчихна гэж яаж гуцаж чадаж байнаа? Тэд гараад явбал канадын өөр компани биш юмаа гэхэд америкийн, австралийн, оросын гээд өчнөөн улс анаад л байж байгаа шдээ. Мөнгө үнэртэж байхад тохирч чадвал хэнтэй нь тэд хамтарна. Зэвсэг агссан алуурчидтай нь хүртэл тохирч болоод байхад.. Мөнгөө яааядаа гэсэн Япончуудыг хамтаръя гэхэд баярлаад л хүрээд ирнэ. Тэд ч оюутолгой тавантолгойд хөрөнгө оруулах хүсэлтэйгээ удаа дараа хэлж байсан. Тэднийг уурхай барьж чадахгүй гэж бодоогүй л байлтай. Баабарын үнэн хэлж байгаа ганц аргумент нь цаг хугацаатай өрсөхгүй бол энэ бүүм удаан үргэлжлэхгүй байж магадгүй шүү гэдэг сэрэмжлүүлэг. Гэтэл үүнийг өстөн дайсан Энхбаяр нь ч хэлж байгаа. Баяр ч хэлж байгаа. Энхболд ч хэлж байсан. Эсэргүүцээд үнэ өндөр чигээрээ байна гэсэн хүн цөөн байна.
Иймэрхүү Баахан хэрүүл зодоон болсны эцэст С.Баяр "наад гэрээний төсөл чинь хэт нэг талаа барьсан байна, Монголд унацгүй байна, гэхдээ яаравчлая" гээд буцааачлаа. Эд хэл амаа ололцоод хурдхан үйлдвэрээ бариад татвар шимтгэлээ өгөөд эхлээсэйдээ. Ivanhoe Mines-ыхан ч гэсэн залхаж байгаа байлгүй. баабар мэтийн онцын нөлөөгүй PR-чдыг санхүүжүүлэхээс... Энэ бас л нэг илэрхий гадныханд үйлчилсэн зүйл.

No comments: