Tuesday, August 26, 2008

ХОЁР. ЮАН гүрэн хятадынх уу?

баабарын нийтлэлийн дор нэгэн түүхч залуугийн бичсэн сэтгэгдэл

Би залуу тvvхч хvн. Баабар гуайн нийтлэлд зєв ч юм их байна. Бас буруу ч юм бас байна. Тиймээс єєрийн саналаа доор єгvvлье.

1-рт: Монгол улс хэзээ ч Хятадтай нэг гэр бvлд байгаагvй гэдэгтэй санал нийлэхгvй байна. Бид Юань улсын vед, дараа нь Манжийн vед нэг улсын бvрэлдэхvvнд байсан нь vнэн. Гэхдээ Юань улсын vед бид Хятадыг эзлэн захирч байсан. Манжийн vед бол Манжийн тєрийн зvгээс Монгол, Хятадад хандах бодлого нь л єєр байснаас бус, Монгол, Хятад 2 хоёулаа Манжийн дарлалд байсан нь тvvхэн vнэн билээ.

Харин Монгол хэзээ ч Хятадын дарлалд байгаагvй гэснийг тань бvрэн зєвшєєрч байна. Би ч тийм бодолтой явдаг хvн.

2-рт: Монголын тvvхчид Юань улсыг, Хубилай-г Монголынх гэж зvтгэдэг гэж “буруутгажээ”. Бид тэгэхгvй, єєр яах юм бэ? Тэгээд Хятадынх гэх юм уу? Яах аргагvй монгол хvмvvс,монголчуудын байгуулсан улс шvv дээ. Би тvvхч хvний хувьд хятадуудын зовлонг сайн ойлгодог. Хэрэв тэд Тоба Вэй, Ляо, Алтан улс, Юань, Чин гэх мэт улсын тvvхийг єєрийн тvvх биш гэх юм бол Хятадын тvvх бараг мянган жилээр “тасарчих” гээд байдаг аюултай. Тиймээс нэг талаар тэдэнд буруу єгєхийн аргагvй. Зvй нь дээр дурдсан vеийг хятадууд ийм тийм харь угсаатны дарлалд байсан гэж бичих ёстой. Оросууд Татар-Монголын дарлалд байсан гэж хvлээн зєвшєєрдєг шиг.

3-рт: Халхууд Манж нартай холбоотны гэрээ байгуулсан гэдэг саналыг миний санаж байгаагаар анх танаас єєр хvн гаргаж ирсэн шиг санагдана. Yvнийг тухайн vед нь М.Санждорж зэрэг манай ахмад тvvхчид vгvйсгэн, няцаалт єгч байсан. Мэдээж Манж-Монголын харилцаанд холбоотны шинж байдгийг би vгvйсгэхгvй. Гэхдээ энэ нь олон зуун сая хvн амтай Хятадыг эзэрхийлэн захирахдаа Монголын цэрэг зэвсгийн хvчийг ашиглах бодлогоос vvдэлтэй. Тэд Монголын талаар Хятадтай харьцуулахад арай зєєлєн бодлого явуулж байснаас бус эзэрхийлэн дарлахын хувьд монгол, хятадын ялгаа огт байгаагvй юм.

Та Євєр Монгол бол Манжийн дарлалд байсан, харин Ар Монгол бол Манжийн холбоотон байсан гэж ойлгогдохоор бичжээ. Ингэснээрээ элэг нэгт євєрмонгол ах дvvсээ “угаасаа Хятадынх” байсан гэсэн ойлголт тєрvvлж байна.

Таны бичсэн Дотоод Монгол буюу “манай монгол”, Гадаад Монгол буюу “манай биш монгол” гэдгийн тухайд ганц хоёр vг хэлье. Одоогийн Гадаад, Дотоод Монгол гэдэг улс тєрийн нэр томьёо Манжийн vеийн Гадаад Монгол гэдэг нэр томьёотой ерєєс тохирохгvй гэдгийг та мэддэггvй бололтой. Манжийн vеийн Гадаад Монгол гэдэгт одоогийн Монгол улс, Євєр Монгол, Ойрад, Хєхнуур зэрэг нийт монголчуудыг цємийг нь багтаадаг байсан гэдгийн танд сануулахад илvvдэхгvй байх.

Манж нар Євєр Монголыг эзэлж аваад Чингисийн хасбуу тамгыг олж авсан гэж цуурхсан нь Чингисийн байгуулсан тєрийг залгамжлах хууль ёсны эрхтэй болсноо зарласан хэрэг юм. Єєрєєр хэлбэл Монголын тєрийн эрхийг авсан гэсэн vг. Тиймээс ч Лигдэн хааны хєвгvvнийг дахиж хаанд єргємжлєєгvй, зvгээр л чин вангийн хэргэм шагнаад єєрийн албат болгосон. Холбоотныхоо тєрийг мєхєєгєєд оронд нь хаан суудаг холбоотон гэж байдаг юм уу? Халхыг эзэлсний дараа ч Халхын 3 ханыг ор нэрийн тєдий эрхтэй, vнэн хэрэгтээ хошууны засаг ноёноос ялгаагvй хэмжээнд аваачсан. Харин Ойрадыг эзэлж авсан нь бvр аймшигтай, магадгvй Монголын тvvхийн хамгийн эмгэнэлтэй явдал болсон. Манж нар єєрсдийнх нь эсрэг бослого гаргасан Ойрадын хvн амын бараг 60 хувийг хvйс тэмтрэн устгасан билээ. Ойрадуудыг Хятадаас хамгаалж єгье гэсэн “нєхєрсєг” санал тавьж байхад нь тэд єєрсдєє “гєжvvдэлснээс” болоод vй олон хvн шал дэмий амиа золиосолсон болж байна уу? Монгол улсын тусгаар тогтнолын тєлєє тэмцэж явсан Лигдэн хаан, Цогт тайж, Лигдэн хааны ач Цахарын Бvрни ван, Лувсан тайж, Хєхнуурын Лувсанданзан, Ойрадын Амарсанаа, Халхын Чингvнжав зэрэг мянга мянган эх орончид зvгээр л “Хятадаас Манжаар хамгаалуулахгvй, бид єєрєє єєрсдийгєє хамгаалъя” гэснийхээ тєлєє амиа алдсан хэрэг vv? Yнэндээ Манжийн ноёрхлын vед Монголд тєр гэж байсангvй, хаан гэж байсангvй, гадаад улстай худалдаа хийхдээ хvртэл Манжийн хаанаас зєвшєєрєл авдаг байсан, жил бvр Манжийн тєрд хэдэн арван мянган адуу мал, єч тєчнєєн алба гувчуур єргєдєг байсан нь Манж нар Хятадаас манай Монголыг хамгаалж єгсний тєлбєр байсан хэрэг vv? Чин ван Ханддоржийн хvvг Манжийн хаанд бараалхахдаа ёс алдсан хэргээр цаазаар аваачиж байлаа. Ийм “хамгаалагч” гэж байдаг юм уу? Таны зvйрлээд байгаа Солонгосын хувьд, Солонгост Манжийн тєлєєний тvшмэл байнга оршин сууж байсангvй. Солонгос єєрийн тєр засаг, хаан /ван/-тай, Манж улсад алба єргєдєг байснаас єєр, Манжаас хамаараад байх юмгvй байжээ. Солонгосууд vvнээс ємнє Мин улсад ч жил бvр алба єргєдєг байсан. Тэглээ гээд тvvхчид Мин, Чин-гийн алинд ч Солонгосыг оруулж vзэж байгаагvй юм. Гэтэл Монголын хошууны засаг ноён нь эцгийнхээ хэргэмийг залгамжлахдаа хvртэл Манжийн хаанаас батламж авдаг байсныг юугаар тайлбарлах вэ? Манжийн vед эрс єєр статустай байсан Монголыг Солонгостой зvйрлэхийн учир юусан билээ? Ингэснээр та єєрийн хэлээд байгаа “марксист” тvvхчдээс илvv юу гэхээс дутуугvй тvvх гуйвуулж байгаа бус уу?

4-рт: Манай ахмад тvvхчид “Манж-хятадын колоничлол” гэж бичиж байсан нь vнэн боловчМонгол 1911 онд Хятадын дарлалаас чєлєєлєгдсєн гэж ердєє ч бичиж байгаагvй юм шvv. Худал гэвэл та Монголын тvvхийн нэгэн боть, гурван ботиудыг дахиад нэг сєхєєд харчихаарай. “Манж-хятадын колоничлол” гэдэг нэр томьёоны тухайд гэвэл манж угсаатан vндсэндээ уусан хятадчилагдаж, Манжийн тєрийн эрх мэдлийг ч хятад тvшмэдvvд барих болж, Чин улсын эрх баригчид єнгєн дээр манж боловч vнэн чанартаа хятад болон хувираад байсныг цаад “марксистууд” чинь олж харчихаад л тэгэж бичсэн хэрэг шvv дээ. Харин 1921 онд бол Хятадын цэргийн эрхтний мэдлээс чєлєєлєгдсєн гэдэг нь маргахын аргагvй vнэн. Тэгэж ч бичсээр ирсэн. Yнэн нь тэр юм чинь.

5-рт: Баримтыг зєв эшлэх тал дээр анхаарах хэрэгтэй гэж бодож байна. “1912 оны Цинхайн хувьсгал” гэдэг чинь 1912 онд Хятадын Хєхнуур /Цинхай/ мужид гарсан хувьсгал юм шиг ойлгогдоод байна. Уг нь “1911 оны Синьхай-н /орчуулбал Цагаагчин гахай жилийн/ хувьсгал” гэсэн бол зєв байх санж. Гэхдээ энэ компьютерт шивэгчийн алдаа биз дээ. Та арай ч иймхэн юман дээр алдахгvй байх. Бас “1696 онд Долоннуурт Халхын ихэстэй хэлэлцээ хийж” гэснээ 1691 онд гэж засвал арай баримттай болох мэт.

Эцэст нь хэлэхэд манай ахмад тvvхчдийн бvтээлд алдаж оносон, vзэл сурталжсан зvйл байдаг нь vнэн. Гэхдээ тэд Монголын тvvхийн судалгааны vндсийг тавьж, єєрсдийн vvргээ биелvvлсэн хvмvvс шvv. Тиймээс тэднийг хvндэтгэх хэрэгтэй байх аа. Тухайн vеийн нєхцєл байдал тэднийг тийм байдалд хvргэсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэвч тэдний бvх судалгаа vзэл сурталжсан, тvvх гуйвуулсан судалгаа байгаагvй гэдгийг хэлье.

Єєрийн санаанд нийцvvлэхийн тулд тvvхийн бодит vнэнийг гуйвуулах, хар цагааныг ялгаж, зааглалгvйгээр єнгєрсєн vеэ тэр чигээр нь харлуулах явдал бол бас нэгэн тєрлийн “хор” гэдгийг та юу эс андах билээ. Урьдын алдааг засах гэж, бас єєр алдаа гаргах нь “Нуухыг нь авах гээд нvдийг нь сохлох” гэдгээс ялгаа юун. Ємнєх нийгмийн vед тvvх судалгаанд гарсан алдаа гажуудлыг засах, тvvхэн vнэнд аль болох ойр судалгаа, дvгнэлт гаргах талаар манай тvvхчид их ажил хийж байгаа, цаашид ч хийх болно.

Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш монголчуудын vндэсний ухамсар сэргэж, эх тvvхээ судалж мэдье гэсэн хvсэл эрмэлзлэл оргилон гарч ирсэнд би хувьдаа их баяртай байдаг. Одоо бараг хvн болгон л тvvх “мэддэг”, “судалдаг” болсон гэхэд хилсдэхгvй. Гэхдээ тvvхийн судалгаа гэдэг бол гар хурууны vзvvрээр хийчихдэг тийм хялбархан ажил бас биш ээ. Ганцхан єгvvлэл бичихийн тулд “чємгєє дундартал” ном шагайж, “тарихаа гашилтал” бодож, нягталдаг хvнд хэцvv ажил гэдгийг та юу эс андах билээ. Та Монголын нийгмийн тодорхой хvрээнд єєрийн гэсэн дэмжигчтэй, таны vгийг сонсож хvлээж авдаг шvтэн бишрэгчтэй хvний хувьд Монголын тvvхийн судалгаанд гарч байсан алдаа гажуудлыг залруулах, гадаадынхны буруу ташаа бичсэн зvйлийн эсрэг vзэл бодлоо илэрхийлэх тал дээр цаашид хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.

Миний vгэнд алдаж, эндсэн зvйл байвал уучлах ажааму. Таныг хvндэтгэсэн Н.Н.

холбоос
Түүхийг гуйвуулагч үмхий илжиг
Баабар хувь хүнийхээ хувьд

2 comments:

Daanjuur Ruujnaad said...

holboo barina uu

xvv said...

Ёстой сайхан бичиж. :) Бас ч шин зүйл мэдэж авлаа.