Tuesday, August 26, 2008

Магнай Батзандан нарын ард хэн байна вэ?

Иргэний хөдөлгөөний ард баабар байх үндэслэл

Мэдээж хөндлөнгөөс харж байгаагийн хувьд яг таг эд нар холбоотой гэж хэлж чадахгүй. Гэвч олон зүйл дээр баабар болон ИХ-ий үзэл санаа нэгддэг гэдгийг бат хэлж чадна.

1. Эд нэг хүнийг хамгаас илүү үзэн яддаг. Тэр нь Энхбаяр. ИХ анх гарч ирэхдээ Энхбаярын эсрэг гэхээс өөр сүртэй зорилгогүй байсан. Авилгын эсрэг гэж байгаа ч яг авилгынхаа эсрэг гэхээсээ илүүтэй Энхбаярын эсрэг чиглэж байсан. Авилгын загалмайлсан эцэг хочийг Энхбаярт өгч чадсан.
2. Ашигт малтмалын асуудал дээр бас эдний үзэл бодол нэг байсан. Тухайн үед нийгмийн хамгийн их санаа зовж байсан асуудал руу эд тэгтлээ идэвхтэй анхаарал хандуулаагүй. Үнэхээр эх орны төлөө үзэл бодолтой юм бол канадын компаниуд руу эд дайрах л байсан. Баабар ч мөн адил тэднийг өмгөөлөх аятай байдаг.
3. Бас даяармонгол мэт шиг хятадуудыг эсэргүүцэж эд нар тэмцэл хийгээгүй. Гэтэл тухайн үед хятадуудад дургүйлхсэн нийгмийн сэтгэлзүй давамгай байсан. Үүн дээр бас баабартай санал нэгдэж байна
4. olloo, news.mn зэрэг сайтууд эднийг аль алиныг нь тууштай дэмжсээр ирсэн. Харин бусдыг алдаг оног, дэмжих дэмжихгүйтэй байлаа.
5. баабарын хамаатан батзаяа ИХ рүү орж байх шиг байна
6. магнайгийн ээж нь магнайг аль эрт лу.болдтой уулзаж байсныг нотлов Mr. Green
7. батзандан хятадын танлуу компанийг шүүх хурал дээр өмгөөлж байв. Баабар бол аль эртнээс хужаагаараа дуудуулж ирсэн. Аль аль нь хужаатай ямар нэг байдлаар холбоотой гэж хардагддаг.
8. сүүлд өгсөн баабарын ярилцлага дээр нидэр дээрээ магнайг муулсан мэт боловч алсуураа энэ тэмцэл угаасаа болох байсан, хоёр том намын удирдлага гол буруутнууд зэргээр тухайн тэмцлийг зөвтгөөд харин үймээн нь ерөнхийлөгчийн зохиосон ажил гэж бухлаа. Өөрөөр хэлбэл тэр өдрийн тэмцэл зөв гэж өмөөрчээ. Энэ нь батзандан магнайгийн хйисэн алхам зөв гэсэнтэй яг адил болжээ.
Маш олон зүйл дээр эд нэг хүн шиг хандаж ирсэн нь магадгүй тохиолдол байхыг үгүйсгэхгүй. Эсрэгээр эд холбоотой байхыг бас үгүйсгэхгүй. Үгүй бол баабар болон ИХ ард нь өөр ямар нэг этгээд байх бас магадлалтай юм.

1 comment:

xvv said...

Блогт чинь их зөв зүйлүүд, ялангуяа түүхийн тал дээр тусгагджээ. Би ч бас Баабарыг Хятадад их элэгтэй хүн. Тэр нь бичлэг бүрт нь байнга илэрдэг гэж боддог. Монголын залуусын цаад ухамсарт их муу зүйл шингээсэн гаднаа тогос мэт, дотроо ялзарсан төмс шиг нийтлэлүүд бичдэг гэж боддог юм.
Харин энэ бичлэг чинь нэг их таалагдсангүй ээ. Ямар ч баримтгүй, хэт тулгасан санагдлаа. Санал нийлэхгүй байна. Хоёр хүн хоёулаа хар арьстай, хоёулаа хоол иддэг, хоёулаа муухай үнэртэй байгаа учир тэр хоёр хоорондоо харилцаа холбоотой гэх нь утгагүй гэж бодож байна.