Tuesday, August 26, 2008

АН өөд боллоо vs. АН 2008 оны сонгуульд ялна

тэнэглэл үү? дотор ухаан уу?

Энэ өөрөө өөрийгөө үгүйсгэсэн мэт хоёр нийтлэлийн талаар та нар юу гэж боддог уу? Нэг болохоор газарт ортол нь муулаад, тэгж байснаа дараагийн сонгуульд ялна энэ тэр гэж урваж шарваад.. Хэлсэн үгэндээ хатуу энэ тэр гэдэггүй билүү? Нам нь сөнөцөн юм бол сонгуульд ялна гэдэг чинь одоо юу гэж байгаа юм?

Тухайн хүнийг үгнээсээ буцахад хүргэсэн шалтгаан нь юу байв гээд бодоод үзье л дээ. Тус бүрийнх нь бичигдсэн хугацаа болоод шалтгаан юу байв? Ингэж асуулт тавих нь зөв юм байна. Буцаад нөгөө оллоо руугаа ороод тэр хоёр нийтлэлийг нь уншия. АН өөд боллоо гээч нийтлэлдээ яагаад энэ нам сөнөсөн гэж үзэх вэ гэдэг шалтгаанаа Энхсайханы ерөнхийлөгчийн сонгуульд нам нь нэгдсэн журмаар, нэг санаагаар дэмжсэнгүй гэдгээр голлон тайлбарласан байх аж. Энхсайхан гээч хужаа цусгүй гээд хэлчихвий гэмээр царайтай нөхрийг баабар ерөнхийлөгчийн сонгуульд дэмжээд дэмжээд хол явсангүй ээ. Түүнд нь АН дутуу баллэшигдсан гээд гомдолтой байгаа юм байх. Энэ шалтгаанаар энэ нам сөнөлөө гэж үзэж байгаам байхаа. Хэдэн мянган гишүүд дэмжигчидтэй, УИХ-д хэд хэдэн гишүүд нь орсон намыг ингэж хэлж болдог л юм байх даа. Тэрээр нийтлэлдээ "Ардчилсан нам сайн нам байсан, шинэ Монголын тvvхэнд, Монголын ард тvмний ємнє vнэлж баршгvй гавьяа байгуулсан. Гэвч энэ нам єдгєє байхгvй, орон зай нь хоосон vлдлээ. "Хаан нас барлаа, хаан мандтугай" гэсэн ухаалаг франц vг байдаг. Юм жамаараа дууссан бол арынх нь залган гарч ирдэг хорвоогийн дийлдэшгvй хууль. Ардчилсан нам жамаараа нас барлаа... одоо хэнд "мандтугай" гэсэн ерєєл тавих вэ?" гэж бичжээ. Юу гэчив? Хэнд мандтугай гэж хэлэхэв гэнүү? Баабар дараагийн гарч ирэх намын PR хийгээд байгаам бишүү? Тэр АН-ын үлдэгдэл дээр шинээр төрөх нам нь хэний ямар нам юм болоо? Ард түмэн ч, гишүүд ч энэ нөхөр юу гэхгээд юу яриад байна гэж нэг хэсэг өөр өөрийнхөөрөө тайлбарласан. Тэгж байтал хэдэн сарын /6/ дараа баабар дахиад нэг нийтлэл бичсэн байх юм. НАМУУДЫН ДАМПУУРАЛ гэж. Эндээ бас намууд үеээ өнгөөжээ, шинэ тогтолцоо, шинэ нам хэрэгтэй гэдгээ дахин сануулсан байх аж. Төд удалгүй асуултын хариу шинэ намууд болох Энхсайхан, Гүндалай нарын намууд байгуулагдлаа. Хариулт нь Энхсайханы Ардчилсан, шударга ёсны нам (АШЁН). Энэ Энхсайхан баабар хоёрын тоглолт дээр Гүндалай шавар хаацан тал байж магадгүй. хэхэ.
Муур багш хумсаа нуух чадвар сайтай. Хичнээн Энхсайханы намыг дэмжсэн ч өөрөө тийшээ яваад орчихгүй байдлыг азнахаа мэдэлгүй. Энхсайханы нам АН-ыг тэгтэл нь айхтар хувааж чадсангүй. Ихэнх гишүүд дэмжигчид нь хуучин буууриа сахиад үлджээ. МАХН нэр хүндээ алдахын хирээр АН сонгуульд ялах магадлал өндөр болохыг хашир муур ажилгүй яахав. Заза тэр Энхсайхан майхан ягшиг. Өөрийгөө бодохгүй бол гээд АН-д хайртай дуртайгаа зарлан АН 2008 оны сонгуульд ялна гэдэг та нарын уншсан нийтлэлийг бичихэд хүрэв. Дээр нь өөрийн хүч сориод чадаагүй мажоратор системээ муулж, лобби арын хаалгаар суудал олчих боломжтой пропорционал системийг дэмжихээ бас мартсангүй. Сүүлийн үед Бат-Үүлтэй нийлээд энэ системд хайртай дуртайгаа өчнөөн ярьж ухуулсан. Эрхбиш надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй.

Тэгэхээр энэ хоёр хоорондоо зөрчилдсөн нийтлэлийг баабар санамсаргүйгээр бичсэн гэж би бодохгүй байна. Энэ бол дотор ухаан.

Илжиг санаа гэж..

No comments: